Герман олимп, ДАШТ-ий аль алиныг зохион байгуулах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2015-09-17 13:43:46

БЕРЛИН. /Prensa Latina/. Герман улсад 2024 оны Европын хөл бөмбөгийн АШТ болон зуны олимпын наадмын аль алиныг зохион байгуулах спортын дэд бүтэц болон боломж бололцоо бий гэж Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах хэллээ.

Гамбург хот 2024 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийг авахаар зорьж байгаа бол Германы хөл бөмбөгийн холбоо Европын АШТ-ийг зохион байгуулахын эрхийг авахыг хүсч байгаа юм.

“Германы зохион байгуулах чадварт эргэлзэх хүн байхгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж Бах хэлжээ.

Г.Доржханд

関連ニュース
コメント