УИХ-ын дэд дарга Андрей Климовыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-17 14:27:58

 УИХ-ын дэд дарга Л.Цог өнөөдөр ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцож буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн Андрей Климовыг авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 намрын хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн Андрей Климов, Монгол Улс энэхүү хурлыг өндөр, дээд хэмжээнд зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэн хэлэв. Уулзалтын үеэр Монгол Улсын улс төр, нийгмийн асуудлаар товч мэдээлэл өгч, парламентад суудалтай намуудын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

関連ニュース
コメント