Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн гүйцэтгэх хороонд сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-09-17 16:20:02

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг Азийн олимпийн зөвлөл /АОЗ/-ийн Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгожээ.

Туркменистаны нийслэл Ашхабад хотноо өндөрлөсөн АОЗ-ийн /Olympic Council of Asia, OCA/-ийн XXXIV ерөнхий ассамблейд 45 орны төлөөлөгч оролцжээ. Уг хурлаас 2015-2019 онд OCA-ийн Удирдах бүрэлдэхүүнийг сонгоход МҮОХ-ны ерөнхийлөгч Дэмчигжавын Загдсүрэн АОЗ-ийн Мэдээлэл, статистикийн байнгын хорооны даргаар сонгогдов.

МҮОХ нь анх 1974 оноос Азийн наадамд оролцож эхлэн, 1982 онд АОЗ-ийг анх байгуулахад оролцож байсан бөгөөд тивийн олимпийн удирдах дээд байгууллагад сонгогдсон анхны монгол хүн боллоо. Харин АОЗ-ийн ерөнхийлөгчөөр Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах /Кувейт/ улиран сонгогдлоо.

Хурлаар олон чухал асуудал хэлэлцсэний дотор 2022 оны Азийн наадмыг БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулахаар болов. 2017 онд Ашхабад хот Азийн танхимын ба тулааны спортын IV наадмыг хүлээж авна. Түүхэндээ анх удаа Номхон далайн сав газрын 19 Үндэсний олимпийн хороо оролцох Азийн танхимын ба тулааны спортын IV наадмын бэлтгэл ажлын явцыг мөн энэ удаагийн хурлаар хэлэлцжээ.

Д.Өлзий

関連ニュース
コメント