Шоуны ялагч хосдоо нутгийн иргэд нь хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 16:41:50

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны залуу гэр бүл хоёр өрөө байрын эзэд болжээ.

Түнхэл тосгоны иргэн н.Гансүх, н.Бямбадэлгэр нар “Аз жаргалын эрэлд” телевизийн шоу тэмцээнд орж, залуу хүний тэсвэр, хатуужил, оюун ухааныхаа ид хавыг гайхуулан тус тэмцээний ялагчаар тодорсон байна. Хоёр хөөрхөн хүүхдийн аав, ээж болсон хос залуус маань энэхүү тэмцээний ялагч болсноор хоёр өрөө байрын эзэд болжээ. Залуу гэр бүлийг гэртээ ирэхэд нь нутгийн удирдлагууд болон ард иргэд нь хүндэтгэн хүлээн авсан байна.

Ч.Отгонцэцэг  

 

関連ニュース
コメント