Залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 17:25:15

Өсвөр үед ээлтэй клиникийг 2014 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн БОЭТ-ийн дэргэд Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембергийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр  Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран байгуулжээ.

Клиникийн гол зорилго нь өсвөр үе залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн зөв зан үйл, дадал хэвшилд төлөвшүүлэх, эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд өнөөдөр энэхүү клиник хүүхэд залуусын итгэлийг хүлээсэн найдвартай анд нөхөр нь хэдийнэ болж, өдөрт дунджаар 35-40 хүүхэд тогтмол үйлчилгээ авдаг болсон байна. Өсвөр үед ээлтэй “Итгэл найдвар” клиникт хүүхдийн их эмч, өсвөр үе залуучуудад зөвлөгөө өгөх зөвлөгч эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч эмч гэсэн баг хамт олон залуусын эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа юм.

Өсвөр үе-Залуучууд гэдэгт 10-19 нас, Өсвөр үе-Залуус гэдэгт 19-24 насныхан багтаж байгаа бөгөөд тус клиник энэ 2 насны ангиллынхныг хоёуланд нь үйлчилж байгаагаа онцгойлон ярилаа. Өсвөр болон залуу үеийнхэн клиникээр үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжтой бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдсанаар ирээдүйн эрүүл иргэнийг буй болгоход томоохон алхам хийж байгаа гэдгийг зөвлөх эмч Н.Нарангэрэл хэлж байна. 


С.Сумьяа

 

関連ニュース
コメント