Багануур дүүргийн эмнэлэг Гемодиализийн тасагтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-09-17 17:25:29

Багануур дүүргийн төр захиргааны байгууллагаас хөрөнгө оруулалт хийж, Эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч ажилчид нөөц бололцоогоо дайчлан ажилласнаар нийслэлийн 9 дүүргээс анх удаа Гемодиализийн тасаг байгуулж, өнөөдөр нээлтээ хийв.

Ингэснээр Улаанбаатар хот явдаг байсан бөөрний эмгэг өвчтэй иргэд дүүрэгтээ эмчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, НЭМГ, УКТЭ-ийн төлөөлөл оролцов.

Энэхүү тасгийг нээн ажиллуулах санаачилга гарснаас хойш ЭМТ-өөс боловсон хүчнээ бэлтгэсэн нь тасгийн үйл ажиллагааг шууд эхлүүлж, тасралтгүй найдвартай явуулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Тасаг нь 2 их эмч, 2 мэргэшсэн сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд дүүргийнхээ иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Тус дүүргийн хувьд бөөрний дутагдалтай онцгой хяналтад 15, бөөр орлуулах эмчилгээтэй 4,
бөөр шилжүүлэн суулгасан 2, бөөр шилжүүлэн суулгахаар бэлтгэгдэж буй 1 өвчтөн байдаг байна.

Ж.Болор

関連ニュース
コメント