Монгол Улс олон улсын аюулгүй байдлын асуудалд хувь нэмрээ оруулах эрмэлзлээ илэрхийллээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2015-09-17 17:32:40

Манай улсад болж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал 3 салбар хуралдаанаар хуралдаж өнөөдөр өндөрлөнө.  Нэгдүгээр салбар хуралдаан “Бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх: ЕАБХАБ-ын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа” гэсэн сэдэвтэй боллоо.  Хуралдаанд УИХ-ын гишүүн,  их хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга М.Батчимэг “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Сорилт, боломжууд” гэсэн илтгэл тавьж оролцлоо. Тэрээр Зүүн Хойд Азийн аюулгүй байдалд яриа хэлцлийн мехианизмийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн асуудлыг дэвшүүлсэн юм.
Нэгдүгээр салбар хуралдаанд илтгэл тавьж хэлэлцүүлсэн асуудлуудад оролцогчдын дэвшүүлж байгаа гол саналууд терроризм, хүний наймаа, хар тамхи, зэвсэг болон зэвсгийн түүхий эдийн хууль бус худалдаатай тэмцэхэд мэдээллийн аюулгүй байдалд анхаарах, олон улсын яриа хэлцлийн мехианизмийг бүрдүүлэх, улс бүхэн терроризмтэй тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэгт чиглэж байлаа. Тэгвэл 2 р салбар хуралдаан Бүс нутагт тулгараад байгаа эдйн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах бас усны менежмент: олон улсын байгууллагатай хамтран ажиллах нь гэсэн сэдвийн дор боллоо. Энэ хуралд УИХ-ын болоод мөн байгууллагатай харилцах бүлгийн гишүүн  С.Оюун Монгол Улсын усны аюулгүй байдал, уул уурхай, эрчим хүч,усны ашиглалт  гэсэн илтгэл тавьлаа.
Мөн энэ хуралдаанаар хэлэлцсэн чухал сэдэв болох хүнсний аюулгүй байдлын талаар оролцогчид ялангуяа далайн болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, улс орнууд энэ чиглэлийн уламжлалт болон шинэлэг, оновчтой технологио хоорондоо солилцох, чөлөөт худалдааг хөгжүүлэх, ХАА-н салбарын фермерүүдийн нийгмийн  асуудал, түүгээр үл барам Европ руу дүрвэгчдийн болон хүүхдийн хоол хүнсний хангамж зэрэг олон асуудлыг давхар хөндсөн юм.

関連ニュース
コメント