Нөхөн олговор авсан компаниуд хариуцлагатай хандахыг иргэд хүсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 19:06:26

Орхон аймаг хоёр жилийн өмнө нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын автобус явуулж эхэлсэн. Үүний хүрээнд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй тээвэрлэх болсон. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тээвэрлэхэд зориулж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй “Буган орд”, “ББ-ОД” ХХК-т 440 сая төгрөгийн нөхөн олговор өгчээ. “Буган орд” ХХК-т л гэхэд 295 сая төгрөг өгч үүний хариуд 10 автобус явуулах ёстой атал өнөөдрийн байдлаар зургаан автобус үйлчилж байна. Энэ нь иргэдэд чирэгдэл учруулж байгаа тул нөхөн олговор авсан компаниуд хариуцлагатай хандахыг  хүсч байна. 

Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн бий. Үүний тал нь үнэ төлбөргүй зорчих үнэмлэхээ авчээ. 2014 онд ердөө 200 иргэн ийм үнэмлэхтэй байсан аж. Зорчих эрхийн үнэмлэх нь нэг жилийн хугацаатай юм.  

Б.Оюун-Эрдэнэ

 

関連ニュース
コメント