Чили онцгой байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
amgalan@montsame.mn
2015-09-18 11:23:19

САНТЬЯГО. /Xinhua/. Хүчтэй газар хөдлөлт болсноор Чилийн Засгийн газар төвийн нутгийн муждаа онцгой байдал зарлалаа.

Уржигдар орой 8.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас нэг сая хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрч, 11 хүн амь эрсэджээ.

Кокимбо хотын эргийг 4.7 метр өндөр давлагаа дайрсан байна.

Тус улсын Ерөнхийлөгч Мишель Бачелет өчигдөр Кокимбо хотод очин нөхцөл байдалтай танилцжээ.

Дэлхийн энэ оны хамгийн хүчтэй газар хөдлөлт гурван минут гаруй үргэлжилжээ.

Бараг 90 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.

Г.Доржханд

関連ニュース
コメント