Сири шаардлагатай бол ОХУ-аас дэмжлэг хүснэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-18 14:00:14

БЕЙРУТ. /TASS/. Шаардлагатай тохиолдолд, Сирийн армид дэмжлэг үзүүлэх зорилгоор цэргээ илгээхийг ОХУ-аас хүснэ гэж Сирийн Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Валид Муаллем өчигдөр мэдэгдэв.

ОХУ-ын цэргүүдтэй хамтарсан хуурай замын байлдааны ажиллагаа одоогоор явагдаагүй, гэхдээ шаардлага гарвал бид энэ талаар судалж, хүсэлт илгээх болно гэж тэрбээр Сирийн телевизэд өгсөн ярилцлагадаа дурдав.

“Одоо Сирийн арми дангаараа тэмцэх боломжтой байна. Гэвч террористуудын ашиглаж байгаа чанартай зэвсгийн эсрэг тэмцэх ижил төрлийн зэвсэг болон сум бидэнд хэрэгтэй байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, бид ОХУ-аас дэмжлэг хүсэхдээ эргэлзэхгүй. Сирийн хямрал эхэлсэн цагаас хойш ОХУ бидэнд тусламж үзүүлж ирсэн. ОХУ-ын энэ баттай байр суурь нь Сирийн хямрал дахь Өрнөдийн орнуудын оролцоо нэмэгдэхэд хүргэсэн юм гэв.

ОХУ болон Ираны дэвшүүлсэн, байдлыг улс төрийн аргаар шийдвэрлэх ямар ч саналыг Сири таатай хүлээн авна гэдгийг тэрбээр мөн дурдав.

Д.Нямтулга

 

関連ニュース
コメント