Мэргэшсэн өмгөөлөгчид иргэдэд үнэгүй туслалцаа үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 14:13:02

Энэ сарын 30-наас эхэлж гурван хоног иргэдэд зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдол, нэхэмжлэл, тайлбар бичих зэрэг хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон тухайгаа өмгөөллийн “Дархан эрх” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Б.Содболд  мэдээллээ.

Тэрбээр “Дархан сумын ЗДТГ-ын “Иргэдэд үйлчлэх төв”-д гурван өдрийн турш ажлын цагаар болох уг үйлчилгээнд эрүү, иргэн, захиргааны хэргийн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчид оролцож үйлчилнэ. Иргэд урьд нь 20-50 мянган төгрөг төлж өмгөөлөгчдөөс зөвлөгөө авдаг байсан бол харин энэ удаа үнэ төлбөргүй өөртөө хэрэгтэй хууль эрх зүйн туслалцаа авах боломжтой” гэв.

Дархан хот байгуулагдсан өдөр ирэх сарын 17-нд тохиохтой холбогдуулж тус аймаг дахь өмгөөллийн “Дархан эрх” нөхөрлөл, аймгийн “Өмгөөлөгчдийн зөвлөл”-ийн өмгөөлөгчид, Дархан сумын ЗДТГ-тай хамтран ажиллаж байна.

                                                                                                                 Б.Норовсамбуу

 

関連ニュース
コメント