Шаамий хорхой нуурын эко системийг алдагдуулах аюултай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 14:56:42

Дорнод аймагт орших Монголын хамгийн нам дор цэг Хөх нуурт сүүлийн жилүүдэд загасны өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж байж болзошгүй хэт ихэсч буй “шаамий” хэмээх хорхойн хэмжээг тодорхойлох, судалгааны ажлын үндсэн зарчим, нуурын экологид нөлөөлөх хүчин зүйлийг судлах баг Чойбалсан суманд ажиллалаа.

УГСГЗ, аймгийн БОАЖГ, Чойбалсан сумын ЗДТГ-аас хамтарсан баг уг хорхойг судлах юм. Судалгааныхан нуур, голын усанд бага хэмжээгээр байж усны ёроолд үхсэн загас, бусад сэг зэмээр хооллон усыг цэнгэгшүүлэх үүрэгтэй тус хорхой хэт ихэссэнээс сөрөг нөлөө гарч байж болзошгүй үзэж байна. 
Шаамий хорхой хэт өссөнөөс хөдөлгөөн муутай том загасны биед шимэгчлэн наалдаж сэрвээн тус газрыг ихээр идэж гэмтээдэг, загасны түрсийг идэж байгаа нь нуурын эко системийг алдагдуулах аюултай юм байна. Нутгийн иргэдийн ярьснаар торонд орсон загасыг хэд хоног эргэлгүй орхихоор ясыг нь гартал идчихдэг, өвөл нуурын усыг цооноглон үхэр услахаар ам, хамарт нь наалдан гэмтээж шархлуулдаг гэнэ. 
Дараа жил байгаль орчины нарийвчилсан үнэлгээ хийж, энэхүү судалгааны ажлыг үргэлжлүүлэх эсэх талаар гэрээ хэлэлцээр хийх болно. Урьдчилсан байдаар нуурын ургамал, загасанд сөрөг нөлөөгүй аргаар энэхүү судалгааны ажлыг явуулах боломжтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
 

Б.Туяа

 

関連ニュース
コメント