МАГАТЭ-гийн тэргүүн Иранд айлчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-21 13:27:16

ТЕГЕРАН. /Prensa Latina/. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ-гийн тэргүүн Юкия Амано Ираны Парчины цөмийн цогцолборт зочиллоо.

Парчины цөмийн байгууламжид цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр судалгаа хийж байгаа гэж Өрнөдийн улсуудын тагнуулын агентлагууд эртнээс сэжиглэсээр ирсэн юм.

Иран үүнийг эрс үгүйсгэж, “Манай улсын цөмийн хөтөлбөр энхийн зорилготой” гэж мэдэгдсээр ирсэн билээ.

Амано өнгөрсөн амралтын өдөр Иранд очсон байна. Түүний айлчлалыг Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор дэлхийн гүрнүүдтэй саяхан байгуулсан гэрээ хэрэгжиж байгаагийн тод жишээ гэж Өрнөдийн улсуудын дипломатууд үзэж байна.

Олон улсын шинжээчдийн хувьд тус цогцолборт очих боломж урьд нь хязгаарлагдмал байсан юм.

Г.Доржханд

関連ニュース
コメント