Порошенкогийн зарлигт өөрчлөлт оруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-21 14:03:18

КИЕВ. /TASS/. ОХУ-ын компаниуд, хувь хүмүүст авсан хориг арга хэмжээний жагсаалтад Украины Ерөнхийлөгчийн тамгын газар өөрчлөлт оруулж байна гэж Засгийн газрын эх сурвалж мэдэгдэв.

Хар дансанд өөрчлөлт оруулж байна гэж эх сурвалж мэдэгдсэн боловч нэрсийг тодорхой дурдаагүй байна.

Украины Аюулгүй байдал, батлан хамгаалахын үндэсний зөвлөлийн шийдвэрийг батлах Ерөнхийлөгчийн есдүгээр сарын 2-ны зарлийг тухай мэдээлэл Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд нийтлээгүй боловч зөвлөлийн цахим хуудсанд гарсан байна.

Донбассын мөргөлдөөнд оролцсон болон ОХУ-ын байр суурийг дэмжигчдийн эсрэг авах хориг арга хэмжээний жагсаалтыг Украины Ерөнхийлөгч Петр Порошенко энэ сарын 16-нд баталсан. Үүнтэй холбогдуулан Өрнөдийн орнууд эсэргүүцлээ илэрхийлсний дараа гадаадын хэд хэдэн сэтгүүлчийг хар данснаас хасаж, өөрчлөлт оруулахаар болсон байна.

Д.Нямтулга

関連ニュース
コメント