Бодит мэдээллийг хялбараар хүргэх “Асуу” чатбот ашиглалтад оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-15 14:51:17

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэтгүүл зүйн Инновац хөгжлийн үүр төв”-ийн дэргэдэх Монголын баримт шалгах төв болон хуурамч мэдээллийг бууруулах Баримт нэн тэргүүнд үндэсний сүлжээний гишүүн байгууллагуудын нийтлэл, нэвтрүүлэг, контентод дурдсан баримтаар шалгасан бодит, зөв мэдээллийг нэг дороос авах боломжтой платформыг ашиглалтад оруулжээ.

 

Дэлхийн 46 орны 170 гаруй редакц, баримт шалгах төвтэй хамтран ажилладаг “Мээдан” технологийн компанийн тусламжтай хөгжүүлсэн уг чатботод иргэд эргэлзсэн асуултаа явуулж, баримтаар шалгасан мэдээллийг автоматаар хүлээн авах юм. Тус компани 2024 оны “Сколл авард”-аас “Сошиал инновац” шагнал хүртсэн дэлхийн шилдэг байгууллага бөгөөд 29 хэлээр чанартай, бодит мэдээллийг түгээхэд технологийн дэмжлэг үзүүлж буй.


Тэд монгол хэлээр ажиллах чек платформыг бүтээж, Эй Ай сургах мэдлэг туршлагаа Баримт нэн тэргүүнд сүлжээний гишүүн байгууллагуудад хуваалцсанаар хуурамч мэдээллийн эсрэг бодит зөв, мэдээллийг хүргэхэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулах юм. Ялангуяа, сонгуулийн үед түгдэг хуурамч мэдээллүүдийг Асуу нэртэй чатботоос авах боломжтой. Цахим хэрэглэгчид эргэлзэж буй мэдээллээ асуух нь монгол хэлээр болон англи үсгээр галигласан агуулгыг таних Эй Ай сургахад чухал ач холбогдолтой аж. 


"Баримт шалгах төв"-ийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг, Манай байгууллага дөрвөн жилийн хугацаанд эргэлзээтэй 1000 орчим мэдээллийг шалгасан. Энэ хооронд иргэдээс шалгуулахыг хүссэн олон мэдээлэл ирдэг. Өмнө ньиргэдээс ирж буй чатад хариулах, хэрвээ бидний шалгасан баримт байвал тухайн мэдээллийн линкийг явуулах гэх мэтээр их хугацаа зарцуулдаг байлаа. Иргэдээс ихэвчлэн тухайн цаг үед болж байгаа мэдээллийг тодруулахыг хүсдэг. Заримыг нь шалгах боломжгүй мэдээлэл ч их бий. Харин баримт шалгах үйл явц нь хугацаа их зарцуулдаг тул энэ сүлжээнд орсноороо нийгэмд танигдсан, найдвартай эх сурвалж гэж хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, контент нь бидний дата санг өргөжүүлснээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэх боломжтой" гэсэн юм. Тус сүлжээнд бүртгүүлснээр шинэ баримт мэдээллийг долоо хоногийн лхагва, баасан гарагт хүлээн авах боломжтой аж.

関連ニュース