“Монос”-ынхон 3 өдрийн турш нийслэлчүүдэд үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-09-09 15:51:56

Өнөөдрөөс эхлэн 3 өдрийн турш үндэсний үйлдвэрлэгч “Монос Фарм” ХХК-ийн бүх нэгж байгууллагууд Чингисийн талбайд болон СТӨ-нд нийслэлчүүдэд үйл ажиллагаагаа танилцуулж, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгч үйлчилнэ.

Тухайлбал, өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон харилцагч гадаадын компаниудын баталгаат эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдээ сурталчилж танилцуулж байгаа юм. Монгол Улсын номер нэг эмийн үйлдвэр “Монос Фарм” ХХК нь 1990 оноос хувийн хэвшлийн анхдагч эмийн үйлдвэр болон байгуулагдаж, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ ард иргэддээ танил болсон билээ.

Тус хамт олон антибиотик, мөөгөнцөрийн эсрэг, өвдөлт намдаах, ханиалга намдаах, цэр ховхлох, дархлал сэргээх зүрх судас, хоол боловсруулах, бөөр шээсний замын тогтолцооны эмчилгээний зэрэг 80 гаруй бэлдмэлийг шахмал, капсул, нунтаг үрэл, тосон түрхэц, цацлага, шингэн, гелен хэлбэрээр үйлдвэрлэж байна. Үүнээс 30 гаруй нэр төрөл нь тус компанийн брэнд бүтээгдэхүүн юм.

Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 20 гаруй нэр төрлийн бэлдмэл үйлдвэрлэдэг. Дархлаа сэргээх “Салимон”, шүдний тулгуур эд, буйл, амны салстыг эмчлэх “Дентамон” бэлдмэлүүд нь Монгол Улсын төрийн шагнал хүртсэн юм.

Д.Өлзий

関連ニュース
コメント