ДАРХАН-УУЛ: Автомашины бартаат замын уралдааны аваргаар Ж.Гомбодорж шалгарлаа
Дархан, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/.
Жил бүрийн гуравдугаар сард Монголын автомастеруудын холбооноос Дархан хотод “Чингис
мастер кросс” уралдаан зохион байгуулдаг. "Чингис мастер кросс 2024" уралдаанд нийт 73 тамирчин өрсөлдсөнөөс “Автохим”, “Зоост Буудай”, “Speed Energy LLC”, “Аваргууд”
клубийн тамирчин, спортын мастер Ж.Гомбодорж тэргүүллээ.
38 өдөр