Хувь хүний хандлага, сэтгэхүй нийгэмд гүнзгий нөлөөлдгийг судлаачид тодотгож байна
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нийгэмд гүн гүнзгий, суурь шинжтэй чанарын өөрчлөлт үгүйлэгдэж байна. Нийгмийн тогтолцоог өөрчлөх нь хувь хүний хандлага, сэтгэхүйгээс хамаарна. Учир нь бидний үг, үйлдэл бүр бусдад ухамсарласан, ухамсарлаагүйгээр ямар ч нөхцөлд нийгэмд нөлөөлж байдаг. Энэ бол нийгмийн суурь шинэчлэл юм гэдгийг хуульч Х.Номингэрэл өнөөдөр болсон “Democracy transformation” уулзалт дээр тодотгож байлаа.
59 өдөр