ОРХОН: Энэ онд 40 гаруй эмч гадаад улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Орхон аймаг 2017 оноос хэрэгжүүлсэн “Эмч” хөтөлбөрийн үр дүнд БОЭТ-д Хавдрын Бай эмчилгээ, Тархины цус харвалт, зүрхний шигдээсийн эмчилгээ, Дурангийн тасаг байгуулагдаж Ангиографи, томографийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй болжээ.2021-2022 онд тус хөтөлбөрт 250 сая төгрөг батлагдаж 818 эмч, эмнэлгийн ажилтан мэргэжил, ур чадвараа дээшлүүлсэн бол 2023 онд 175 сая төгрөг батлагджээ.
129 өдөр