Нийгэм
Сэлбэ, Баянхошууны айл өрх дулааны найдвартай эх үүсвэрээр бүрэн хангагдана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, дэд бүтэц хариуцсан орлогч дарга П.Баярхүү нар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд ажиллав. Энд 200 өрх дэд бүтцийн төвд холбогдоход бэлэн болж бэлтгэлээ хангаад байна. Дээрх төслийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төсөл 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд I шатны хүрээнд Сэлбэ (156 га), Баянхошуу (162 га) дэд төвүүд нь нийт 318 га газар нутгийг нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.
6 өдөр