БАЯНХОНГОР: Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг дотоодын цэргийн хамгаалалтад авлаа
Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авах ёслолын үйл ажиллагааг Баганат талбайд зохион байгууллаа. Улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Баянхонгор аймагт Дотоодын цэргийн 832 дугаар тусгай салбарыг байгуулж, ийнхүү нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
5 цаг