Аялал жуулчлал, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хийж байна
Архангай /МОНЦАМЭ/. Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улаанбаатар хот, Архангай, Завхан, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран орон нутгийн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад системийн шинжилгээний аргачлалыг ашиглах тухай цахим хэлэлцүүлгийг “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд анх удаа зохион байгуулж байна.
1415 өдөр