ТОЙМ
Уул уурхай, олборлолтын салбар дахь гадаад ажилтны тоо өсжээ
 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажиллах хүчний арилжаа солилцоог хөдөлмөрийн зах зээл гэж үзэх тайлбарлажээ. Олон хүний хувьд энэ харилцаа нь орлогын цорын ганц эх сурвалж, аж төрөх баталгаа болдог онцлогтой. Гэхдээ нийлүүлэлтийн үед захиалагч хамгийн өндөр мэргэжилтэй буюу хамгийн бага зардалтайг нь сонгох магадлалтай. Захиалагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах шаардлага нийгэмд урган гарч ирдэг. Түүнийг мэргэжлийн хэллэгээр бол  ажиллах хүчнийг бэлтгэх гэж хэлдэг. Эндээс  хөдөлмөрийн  зах зээлийн эрэл, нийлүүлэлт гарч ирнэ. Гадаадад ажиллах хүч гаргах , гадаадаас ажиллах хүч авах хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн дээрх хэлбэрийг авч үзьеМонгол  улсаас  хөдөлмөрийн  гэрээгээр  цалин  хөлстэй  ажил  эрхлэхээр  БНСУ руу 188, Япон улс руу 28, нийт 216 хүн 2023 оны 1 дүгээр улиралд зуучлагджээ.
343 өдөр