Завхан
Б.Нинжбадгар: Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэд их сонгох болсон
Завхан/МОНЦАМЭ/.Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь, маргалдагч талуудыг гуравдагч этгээдийн оролцоотойгоор харилцан тохиролцоонд хүргэх ажиллагаа юм хэмээн тайлбарладаг. Эвлэрүүлэн зуучлалыг сүүлийн үед Америкийн Нэгдсэн Улс, Австралийн олон нийт, хуульчид өргөнөөр хэрэглэж байгаагаас гадна Азийн орнуудын шүүхийн практикт эрчимтэй нэвтэрч байгаа ажээ. Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэхийн тулд “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийг Монгол Улсын Дээд шүүхээс Японы Засгийн газарт өргөн барьснаар 2009 оноос Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Монгол Улсын Дээд шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Эвлэрүүлэн зуучлах төвийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоонд тусгаж, дүрэм журам болон мөрдөх арга замыг тодорхойлох явдал энэ төслийн нэг томоохон зорилго байсан нь төслийн нэгдүгээр шатанд биеллээ олж Монгол Улсын Их Хурал 2012 оны тавдугаар сарын 22-нд  Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг соёрхон баталсан байдаг. Тэгвэл эвлэрүүлэн зуучлал гэж чухам юуг хэлээд байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, Завхан аймагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хэрхэн явагддаг талаарх мэдээллийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгартай уулзаж ярилцлаа. 
3 өдөр