ХӨВСГӨЛ: "Монгол цэргийн өдөр"-ийг угтсан тэмцээнд 170 алба хаагч ур чадвараа сорьж байна
Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 15
/МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн
ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах
байгууллагуудын дундах олон төрөлт тэмцээнд найман төрлөөр 9 байгууллагын 170 алба хаагч хурд хүч, авхаалж
самбаагаа сорьж байна.
4 өдөр