Автомашины янданг хилээр гаргахыг хориглох тогтоолын төслийг өргөн барив
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” УИХ-ын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, энэ сарын 25-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
3 өдөр