Санхүүгийн зохицуулах хороо 2018-2021 оны стратеги, төлөвлөгөөгөө баталжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-12 18:02:04
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар 20 асуудал хэлэлцлээ.

Тодруулбал тус хорооны 2018-2021 оны стратеги, төлөвлөгөөг баталсан байна.

Хорооны стратеги төлөвлөгөөг  алсын хараа болон эрхэм зорилго гэсэн үнэмлэхүй хэсгээс үйл ажиллагааны төлөвлөгөө хүртэл нарийвчлагдан задрах байдлаар арга зүйн логик дараалалтай боловсруулжээ. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд орц, гарцыг тодорхойлж, хэмжүүр үзүүлэлт, хүрэх үр дүнг тусган газар, нэгжүүдийг хуваарилж, эцэст нь үнэлж болохуйцаар төлөвлөсөн байна.

Мөн хуралдаанаар, “МИК ОССК” ХХК-ийн орон сууцны хоёрдогч зах зээлд ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах бүртээ хуулийн дагуу үүсгэн байгуулсан тусгай зориулалтын компани /ТЗК/-уудын дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулиар бонд гаргагч багц үнэт цаас гаргах болгондоо ТЗК байгуулахаар заасан байдаг бөгөөд “МИК ОССК” ХХК өнөөдрийн байдлаар 16 багц үнэт цаас гаргаад байгаа аж.
Холбоотой мэдээ