Төсвийн орлогын төлөвлөгөөг 101.2 хувиар биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-13 13:01:08
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Татварын хэлтэс энэ оны 08 дугаар сарын байдлаар орон нутгийн төсөвт 17 тэрбум 942.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ.
Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 101.2 хувь байна. Өмнөх оны мөн үетэй төсвийн орлогын дүнг харьцуулахад 25.0 хувиар өссөн аж. Аймгийн орон нутгийн төсвийн орлогын 75.3 хувийг татварын,24.7 хувийг татварын бус орлого бүрдүүлсэн бөгөөд улсын нэгдсэн төсөвт аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татвар, дотоодын бараа, үйлчилгээний татвар, ашигт малтмал нөөц ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр нийт 3 тэрбум 525.4 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Харин улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 882.2  сая төг буюу 33.4 хувиар нэмэгдэж, тухайн оны төлөвлөгөөнөөс  нэг  тэрбум 491.5  сая төгрөг буюу  73.3 хувиар давуулан биелүүлжээ.
Х.Эрдэнэбулган
 
Холбоотой мэдээ