Зүүн болон говийн бүсийн банкны удирдах ажилтнуудын зөвлөлгөөн Чингис хотноо эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-09-14 10:50:58
Хэнтий /МОНЦАМЭ/ Монголбанкаас орон нутаг дахь хэлтэс, салбарыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, мөнгөний бодлогыг орон нутгийн иргэдэд сурталчлах  зорилготой Зүүн болон говийн бүсийн банкны удирдах ажилтнуудын зөвлөлгөөнийг анх удаа Хэнтий аймагт зохион байгуулж байна.

Чингис хотноо энэ өдөр эхэлсэн тус зөвлөлгөөнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, МБГ-ын захирал Б.Баярдаваа, ХШГ-ын захирал Н.Батсайхан, Олон Улсын Валютын Сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакер, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг 10 банкны төлөөлөл оролцож байгаа юм.

Зөвлөлгөөн энэ өдрийн турш Хан Хэнтий чуулгын танхимд үргэлжилнэ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ