Өнөөдрийн арилжаагаар 12 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-14 17:55:35
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 293,156 ширхэг хувьцаа арилжсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU+14.48 хувиар "Монголын Цахилгаан Холбоо" ХК-ийн MCH+7.49 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Фронтиер Лэнд Групп" ХК-ийн MDR-9.07  хувиар, "Махимпекс" ХК MMX-3.09 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 20041.17 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,324,456,136,927.21 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2энд дарж үзнэ үү.      
Холбоотой мэдээ