ИНЕГ өнгөрсөн онд 82 тэрбумын орлого төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2015-09-09 17:20:18

ИНЕГ-ын хамт олон өнгөрсөн онд улсын төсөвт төвлөрүүлэх татварын биелэлтийг нэр төртэйгээр биелүүлж, шилдэг татвар төлөгчдийн нэгээр шалгарав.

Монгол Улсын татварын хууль, тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж байгааг үнэлэн Засгийн газар, Сангийн яам, Татварын ерөнхий газраас ИНЕГ-ыг 2014 оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр шалгаруулан “Хөх дэвтэр” цом, батламж олгосныг өнөөдөр гардуулсан юм.

ИНЕГ өнгөрсөн онд улсын төсөвт 82 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Ирэх онд манай улсад болох АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд  “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, шинэчлэл, шинээр транзит заал бий болгох гээд иргэний нисэхийн салбарт бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байгаа аж.

Б.Туул        

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд