Парламентчид шатраар өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-10 18:35:05

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын тэмцээн болно.

Энэхүү шатрын тэмцээнийг Улсын бага хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулах юм. Тус тэмцээн ирэх бямба гарагт /2015.09.12/ Төрийн ордонд эхлэх бөгөөд тэмцээн швейцарь системээр 8 өрөг тоглож шилдгүүдээ тодруулна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд