МҮЭХ ирэх Даваа гарагт жагсаал хийхээ мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-11 15:54:13

Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна хэмээн МҮЭХ-ноос мэдээллээ.

 МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ, Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 60 гаруй хувиар буураад байхад Монголд бензин, тосны үнэ буурах нь байтугай цахилгаан, дулаан, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдлээ.Энэхүү үнийн өсөлтөөс болж нэг өрхийн дундаж  хэрэглээ 50 мянга орчим төгрөгөөр өссөн.  Тиймээс бид ажлын байрны баталгааг хангах, иргэдийн орлогын үнэгүйдлээс сэргийлэх, цалин хөлсийг индексжүүлж, албан татварын хөнгөлөлт үзүүлэх гэсэн хэлэлцээрийн гол заалтууд амьдрал дээр биеллээ олохгүй байгааг шаардаж ирэх Даваа гаригт жагсаал зохион байгуулна” гэлээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд