Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлсэн удирдлагад хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-11 16:15:07

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хариуцлага тооцох тухай” А/730 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар  Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад заасан сар, улирлын төсвийн гүйцэтгэлийг мэдээлээгүй төсвийн шууд захирагч нарт, 6.3.1-6.3.3 дахь заалтын дагуу эрх бүхий байгууллагаас баталсан төсөв, гүйцэтгэлийн KPI-г байршуулаагүй байгууллагын дарга нарт тус тус сануулах сахилгын шийтгэлийг ногдууллаа. Холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд шилэн дансны цахим хуудсанд байршуулаагүй байгууллагын дарга нарт хуульд нийцүүлэн сахилгын арга хэмжээ ногдуулахыг Сонгинохайрхан, Багануур, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Дотоод аудитын алба, энэхүү захирамжийн биелэлтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд