Иракт 12 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-14 14:03:48

БАГДАД. /Xinhua/. Иракийн баруун нутгийн Анбар мужид ням гарагт тус улсын аюулаас хамгаалах хүчин болон “Лалын улс” бүлэглэлийн босогчид хооронд болсон мөргөлдөөний үеэр тус бүлэглэлийн наад зах нь 12 босогчийг устгалаа гэж мужийн аюулаас хамгаалах хүчний эх сурвалж мэдэгдэв.

Мөн АНУ тэргүүтэй агаараас цохилт өгөх эвсэл “Лалын улс” бүлэглэлийн автомашинд суурилуулдаг тэсрэх бөмбөгний үйлдвэрийг устгасан байна.

Иракийн нийслэл Багдад хотоос баруун тийш 50 км-т оршдог, “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа Эль-Фаллужа хотын өмнөд хэсгийн Хайякел болон Фаллужа их сургуулийн ойролцоо ням гарагийн өглөө мөргөлдөөн эрчимжиж эхэлсэн гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгдэв.

Мөргөлдөөн хэдэн цаг үргэлжилж, “Лалын улс” бүлэглэлийн 12 босогч, хэд хэдэн машиныг устгасан гэж эх сурвалж мэдэгдээд, Иракийн аюулаас хамгаалах хүчинд учирсан хохирлын тухай нарийн мэдээлэл өгөөгүй байна.

Үүний зэрэгцээ, АНУ тэргүүтэй эвсэл Эль-Фаллужа хотын төвд байрлах барилгад агаараас цохилт өгсөн байна. Энэ нь “Лалын улс” бүлэглэлийн машинд суурилуулдаг тэсрэх бөмбөгний үйлдвэр байж болзошгүй ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд