Зургаан карат алмааз хулгайлан залгисан байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2015-09-14 14:36:20

БАНГКОК. /KAZINFORM/. Таиландын нийслэл Бангкок  хотод хятад эмэгтэйн гэдэснээс 300 мянган долларын үнэ бүхий алмаазыг мэс заслын аргаар гарган авчээ. Тэрбээр уг үнэт чулууг хулгайлж, хил давуулахын тулд залгисан бололтой.

Хятад эмэгтэй өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт үзэсгэлэн худалдаан дээрээс зургаан карат алмаазыг хулгайлж, оронд нь хуурамч алмааз тавьжээ.

Түүнийг алмаазыг хулгайлсныг хяналтын камерын тусламжтайгаар мэдэж, Бангкокийн нисэх онгоцны буудлаас баривчилсан аж.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, эмэгтэй алмаазыг хулгайлаагүй гэж мэдэгдсэн ч рентген туяаны аппаратаар алмааз түүний гэдсэн дотор байгааг тогтоожээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд