Томуугийн вакцинжуулалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-16 17:58:45

Дорнод /МОНЦАМЭ/. Томуугийн вакциныг Дорнод аймагт энэ сарын 14-нөөс хийж эхэллээ. Сургууль, цэцэрлэг эхэлж, намрын сэрүү орж буй энэ үед амьсгалын замаар халдварлах өвчний тархалт нэмэгддэг. Тиймээс тус аймгийн Эрүүл мэндийн газраас хүүхэд багачуудыг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын дархлаажуулалтад хамруулж байгаа юм.

Дэлхийн ЭМБ-ын зөвлөмжийн дагуу үйлдвэрлэдэг, Солонгос улсын  GREEN CROSS компанийн GC FLU томуугийн вакциныг 27500 төгрөгөөр тарьж байна. Эхний ээлжинд 100 хүн тунг задлаад байна гэж ЭМГ-аас мэдээлэв.

Вакцинтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн газрын 7058-3786 дугаарын утсаар лавлах боломжтой.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ