НӨАТ-ын урамшуулалт сугалаанд 10 сая төгрөгийн нэг азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-17 15:00:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Е баримт сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдаж 10 сая төгрөгийн нэг азтан тодорсон байна.

Энэ удаагийн тохиролд  наймдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. Тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19,447, 200 мянган төгрөгийн азтан 1,970, нэг сая төгрөгийн азтан 196, 5 сая төгрөгийн азтан 21 хүн тус тус тодорсон байна. Харин энэ удаагийн тохирлоор супер шагналын азтан тодроогүй аж.

Холбоотой мэдээ