Урьдчилан төлөвлөснөөс их ургац хураан авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-18 14:05:33

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд нэг га-гаас дунджаар 6-16 центнер хадлан бэлтгэх урьдчилсан тооцоог албаныхан гаргаад байсан.

Харин зуны улиралд бороо хур элбэг байсан нь хадлангийн гарцад сайнаар нөлөөлж Гурванзагал, Халхгол сумын нутагт нэг га-гаас 8.1-10 центнер, Чулуунхороот, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул сумын нутагт нэг га-гаас 10.1-16 центнер хадлан хурааж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.  

ХХААХҮЯ-наас орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахын тулд малчид, баг, сум, аймгийн дунд “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг зарлаад буй. Энэхүү уралдаанд амжилттай оролцохоор аймгийн хөдөө аж ахуй салбарынхан идэвхтэй ажиллаж байна.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ