Өлгий хотод бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-19 10:20:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын ІІІ багийн нутаг дэвсгэрт 350 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шав тавих ёслол ёсдүгээр сарын 18-нд боллоо.


 Дээрх бүтээн байгуулалтыг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан санаачилан хэрэгжүүлж байгаа аж. Барилгын нийт төсөвт өртөг 3,5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс хоёр тэрбум төгрөгийг энэ жилийн улсын төсөвт тусгажээ. Харин үлдсэн санхүүжилтийг  дараа жилийн төсвөөс шийдэх аж. Барилгын тендерийг өнгөрсөн зургадугаар сарын 14-нд зарлаж, гүйцэтгэгчээр "Агайын" компани шалгарсан байна.


Сургууль, цэцэрлэгийн цогцолбор 2019 онд ашиглалтад орох ба Өлгий хотын 4500 гаруй хүн амьдардаг ІІІ, ХІІІ багийн хүүхдүүд гэртээ ойрхон газраас стандартын шаардлага хангасан орчинд суралцах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн одоо 64 хувьтай байгаа цэцэрлэгийн хамрагдалтын түвшин тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг албаны хүмүүс хэлэв. Арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон эцэг эх, иргэдийн төлөөллүүд оролцлоо.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ