ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас гэрэл зургийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-19 09:06:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Японы Олон улсын Хамтын Ажиллагааны Байгууллага буюу ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Монгол орон ба Япон оронрд түмний итгэл сэтгэлийн холбоос” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлажээ.

Уг уралдаанд оролцох гэрэл зурагчдын бүтээлийг ирэх сарын 14-ний 17.00 цаг хүртэл photocon.jicamongolia@gmail.com цахим хаягаар хүлээн авах бөгөөд шилдэг 13 гэрэл зургийг 2019 оны хуанлид оруулах аж. Мөн дээрх 13 зурагнаас шилдгийн шилдэг нэг бүтээлийг шалгаруулж, “RICOH THETA 360°зургийн аппарат , өргөмжлөл,  ширээний хуанлигаар шагнах юм.

Уралдаанд оролцох маягтийг https://www.jica.go.jp/mongolia/mon/office/others/recruit_02.html цахим хаягаас татан авч бөглөх боломжтой аж.

Холбоотой мэдээ