Сайншанд сумын эмэгтэй баг аваргын цомын эзэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-20 13:35:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын спортын мастер Гомпилын Мөнхбаяр агсны нэрэмжит Дорноговь аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээн  Сайншанд хотноо есдүгээр сарын 16-17-нд боллоо.

Тэмцээнд Дорноговь, Баянхонгор, Говьсүмбэр аймаг болон Улаанбаатар хотын нийт 30 багийн 200 гаруй тамирчид өрсөлдсөнөөс эмэгтэй төрөлд аваргын цомын эзнээр Сайншанд сум, дэд байрт Баянхонгор аймаг, гутгаар байрт Говьсүмбэр аймгийн баг тамирчид шалгарав.

Эрэгтэй багийн төрөлд Төв ургац баг алтан медаль, дэд байрт Дорноговь аймгийн Цагдаагийн газар, хүрэл медалийн эзнээр “SPL” Хасын хүлгүүд баг тус тус шалгарч, эмэгтэй шилдэг тоглогчоор Сайншанд сумын  Н.Баярцэцэг , эрэгтэй шилдэг тоглогчоор “Төв ургац” багийн н. Доржсүрэн нар тодорчээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ