Булганы тариаланчид 5,3 мянган тонн улаан буудай хураалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-09-20 13:51:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчид  энэ намар  5347,0 тонн улаан буудай хураалаа. 

. Хур бороо элбэг, зарим нутагт сэрүүвтэр байгаагаас үр тарианы болц оройтож, энэ сарын 20-ноос эхлэн ургац хураалт жигдрэх төлөвтэй гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн технологи хариуцсан мэргэжилтэн Н.Пүрэвсайхан ярив.

Аймгийн хэмжээгээр 3800 га талбайн үр тариа хураасан бөгөөд түүний 98,8 хувийг шууд хураасан байна.  Одоо Хутаг-Өндөр, Тэшиг, Орхон, Бүрэгхангай суманд ургац хураалт үргэлжилж байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ