Жендэрийн чиглэлээр орон нутгийнхныг мэргэшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-20 14:39:18

Дорноговь /МОНЦАМЭ/ ХНХЯ, Жендэрийн үндэсний хорооноос бусад байгууллагуудтай хамтран жендэрийн хэвшмэл ойлголт, тэгш байдлын талаар мэргэшүүлэх сургалтыг Дорноговь аймагт ёсдүгээр сарын 21-нд зохион байгуулна.

Сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын удирдах болон  ажилтнууд оролцож номын дуу сонсох  юм. Засгийн газар жендэрийн эрх тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийг 2017 оны дөрөвдүгээр сард батлуулж эмэгтэй эрэгтэй хүмүүс гэр бүлийн харилцаанд, улс төрийн харилцаанд эрх тэгш оролцож, нийгмийн баялгаас тэгш хүртэх, боломжийг  тодорхойлж буй.

Тиймээс  дээрх хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд жендэрийн Үндэсний хорооноос 2021 он гэхэд бүх аймаг, дүүрэг жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөртэй болгох зорилт тавьсан аж.

Дээрх зорилтын хүрээнд  Дорноговь аймаг жендэрийн эрх тэгш  байдлыг хангах  хөтөлбөр боловсруулж ИТХ-аар  батлуулж хэрэгжүүлж эхлээд байна.Энэ чиглэлээр орон нутгийнхныг мэргэшүүлснээр нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, нийгмийн тэгш бус байдлыг халахад чухал нөлөөтэй гэж албаныхан үзэж буй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ