ИТХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-20 16:57:35

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймагт аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа ёсдүгээр сарын 19-нд хуулийн дагуу эхэллээ.

Энэ удаа  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Замын-Үүд сумын нэгдүгээр багаас, Алтанширээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Тойг багаас,Улаанбадрах сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэгдүгээр багаас, Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэгдүгээр багаас, Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гуравдугаар багаас  тус тус сонгогдох төлөөлөгчийг тодруулна.

Сонгуульд МАН болон АН-ын нэр дэвшигчид оролцож байгаа бөгөөд аймаг, сумын сонгуулийн хорооны тогтоолын дагуу нэр дэвшигчид нэр дэвшигчдийн үнэмлэхээ авчээ.

Аймгийн ИТХ-ын  тавдугаар тойрог буюу Замын-Үүд сумаас нөхөн сонгуульд МАН-аас А. Сүрэнхүү, АН-аас Г.Тунгалаг нар нэр дэвшиж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ