Дорноговийн нутгаар цаг агаар хүйтэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-20 18:53:43

Дорноговь /МОНЦАМЭ/.   Дорноговь ймагт цаг агаар хүйтэрч байна. Аймгийн УЦУОШГ-аас гаргасан мэдээллээр  есдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө аймгийн  нутгийн төв, хойд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтрэх тул малчид, зорчигч, тээврийн жолооч, нийт ард иргэдэд байгалийн эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

Мөн 21-нд  ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр  хүрч  агаарын температур эрс сэрүүснэ. Нутгийн хойд хэсгээр үүлших бөгөөд бусад нутгаар багавтар үүлтэй байх нь. Агаарын температур нийт нутгаар хүйтэрч  8-13  хэм дулаан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ