Гэрээт малчин өрхийг дэмжих төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-20 20:54:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан “Гэрээт малчин-Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл” Дорноговьд хэрэгжиж байна.

Төсөл нь залуу малчин, цөөн малтай иргэдэд мал маллах арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой аж. Төслийн хүрээнд аймгийн төвд байгаа цөөн малтай болон малгүй болоод төв рүү орж ирсэн малчдыг малчин ажил олгогчдод зуучлах ажлыг  орон нутгаас зохион байгуулж байгаа юм.

Өнгөрөгч  оны жилийн эцэст Дорноговь аймагт малтай 5201 өрх тоологдсон бөгөөд үүний  4169 өрх буюу 80.2 хувь нь малчин өрх, 1032 өрх буюу 19.8 хувь нь малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй мал бүхий өрх байна. Өмнөх оныхтойт харьцуулахад

малтай өрх 60-аар буюу 1.2 хувиар, малчин өрх 32-оор буюу 0.8 хувиар нэмэгджээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ