Унадаг дугуй унах уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-21 15:06:11

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-аас бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдийг гаднаа унадаг дугуйны зогсоол хийж, нийтээрээ дугуй унах уриалга гаргалаа.

Дундговь аймаг 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбогдуулж иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж буйн нэг нь “Унадаг дугуй унах” хөдөлгөөн аж.

Энэ оны наймдугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд нас баралтын 181 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 тохиолдлоор өссөн бөгөөд нас баралтын шалтгааны дийлэнхийг хорт хавдар болон зүрх судасны өвчлөл эзэлж байгаа аж .

Унадаг дугуй унах нь зүрх судасны өвчлөлийг бууруулах, хөдөлгөөний хомсдлыг арилгах, амьдралын идэвхтэй хэв маягийг бий болгоход чухал нөлөөтэй аж. 

Одоогийн байлаар аймгийн төвийн “Мандал” сургуулийн гадна унадаг дугуйны зогсоол байдаг. Харин уриалга гаргагч ЭМГ гаднаа дугуйн зогсоол хийж, бусад байгууллагуудад үлгэр дууриал үзүүлж буй.

 Д.Алтантогос

Холбоотой мэдээ