Ц.Тайшир: "Ард даатгал”-ын карттай хэн бүхэн дэлхийн хаана ч эмнэлгийн үйлчилгээ үнэгүй авах боломжтой

Монголын мэдээ | Тодруулга
192@montsame.mn
2018-09-25 08:47:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1934 онд анх үүссэн манай улсын даатгалын салбарт даатгалын байгууллага анх удаагаа хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаад байна. Үүнтэй холбоотой даатгалын салбарын хөгжил, анхдагч IPO-гийн талаар “Ард Даатгал” ХК-ийн Эрсдлийн газрын захирал Ц.Тайшираас тодрууллаа.

-Манай улсад даатгалын салбар хэр хөгжиж байгаагаас яриагаа эхэлье?

-Монгол Улсын даатгалын салбарын түүх гэвэл 80 гаруй жил болж байна. Зах зээлд шилжснээр даатгалын хувийн компаниуд үүсч бий болоод 20-оид жил өнгөрч байна. Энэ хугацаанд даатгалын салбарын үйл ажиллагааны талаар олон нийтийн ойлголт “Монгол даатгал” байх үеэс албан хүчээр даатгал хийлгээд явдаг байсан өмнөх тогтолцооны үеэс нэлээн өөрчлөгдөж ирлээ. Жишээ нь, монголчууд гадаадад дотоодод их явах болж, тэр бүрт даатгал хийлгэх шаардлагатай болсон. Хувийн өмчтэй болсноор иргэд алхам тутамд эрсдэл гардагийг, ААН, байгууллагууд санхүүгийн хүндрэлтэй тулгарч эрсдэлд ордогийг, хүний амьралын үйл ажиллагаанд байнга эрсдэл тулгардаг болохыг ойлгож мэдэрсэн. Ялангуяа, Жолоочийн хариуцлагын даатгал хуульчлагдсанаар иргэдийн даатгалын талаархи ойлголт, боловсрол мэдлэг, үйл ажиллагаа мэдэгдэхүйц өөрчлөгдөж, даатгалын үйлчилгээ иргэн бүрт хүрч эхэлсэн. Гарч буй, гарч болох бүх эрсдлийг даван туулахад хамгаалагч, түшиг тулгуур болох нь даатгалын үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Даатгалын байгууллагууд энэ үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн.

-Хувийн анхны даатгалын байгууллага танай компани хэрхэн хөгжиж ирэв?

-Манай компани Монголын хувийн ууган даатгалын байгууллагын нэг. 1994 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд олон улсын жишгийн дагуу эх орондоо хувийн даатгалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан зах зээлийнхээ голлогчийн нэг, салбартаа тэргүүлэгч болж ирлээ. Бид энэ 9 дүгээр сард СЗХ-ноос нээлттэй компани болох зөвшөөрөл авч хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаад байна. Энэ ажлыг бид гэнэт санаачлан хэрэгжүүлээгүй, бэлтгэл ажил жилийн өмнөөс эхэлж төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж ирснээр олон нийтэд нээлттэй компани болох бодит ажлын эхэллээ тавиад байна.

-Даатгалын компани нээлттэй болсноор ямар давуу талууд бий болох вэ?

-Манайх IPO гаргаж хөрөнгө татан төвлөрүүлснээр дүрмийн сан болон өөрийн хөрөнгө нэмэгдэнэ,

·         Үйл ажиллагаа сайжирч, цар хүрээ тэлнэ ашигт ажиллагаа нэмэгдэнэ.

Ингэснээр даатгуулагч харилцагч нарт илүү өргөн хүрээтэй үйлчлэх боломж бүрдэх юм. Мөн манай улс хөрөнгийн зах зээлийн гол тоглогч болох боломжтой.

-Иргэд даатгуулагч нарт ямар үр өгөөжтэй байх вэ?

-Хөрөнгийн зах зээлд иргэд идэвхтэй оролцон манай арилжааг сонирхон ажиглаж, хувьцаа худалдан авах боломжоос хоцрохгүйг хичээж байна. Энэ бүхэн нь өсөн нэмэгдэж буй даатгалын салбарын зах зээлийг нийгэм анхаарч байна гэсэн үг. Ялангуяа энэ зах зээл дээр тэргүүлэн ажиллаж буй компанийн хувь эзэмшинэ гэдэг энэ өсөн нэмэгдэж буй зах зээлээс үр ашгийг хүртэх гэсэн сонирхолд байна.Тодруулж хэлбэл, манай хувьцааг эзэмшсэнээр ногдол ашиг авна, мөн дараа нь хувьцаагаа арилжиж ашиг хүртэх боломжтой. Хөгжингүй орны жишигтэй харьцуулахад манай улсын даатгалын салбарын үйл ажиллагаа, зах зээл ирэх ойрын жилүүдэд 10 гаруй дахин өсөх төлөв, боломж харагдаж байгаа юм. Энэ нь эргээд хөрөнгө оруулагчдын хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх гол шалтгаан болох болов уу гэдэг найдаж байна. Манайх нэгж хувьцаагаа 700 төгрөгөөр худалдахыг санал болгож байгаа нь хөрөнгийн зах зээл дээрх хамгийн боломжийн үнэ юм. Энд доод тал нь тэдэн хувьцаа авна гэсэн хязгаар байхгүй. Та дансаа нээлгээд 10 ширхэгийг ч худалдан авч болно. IPO гаргахад манай хувьцааны үнэлгээг олон улсад ТОП-5-д орж буй үнэлгээний “BDO компани хийсэн. Ингэхдээ манай нэгж хувьцааг 1164 төгрөг орчим байхаар үнэлсэн боловч бид иргэдэд хүртээмжтэй, хөрөнгө оруулагч бүрт боломж олгох үүднээс нэгж хувьцааныхаа үнийг зах зээлийн ханшаас 40 хувиар хямдруулж 700 төгрөг болгосон юм. Хувьцааны захиалга авч эхэлсэн эхний өдрүүдийн байдлаар 400 гаруй захиалагч хандаад байна.

-Танай компани өнгөрсөн хугацаанд даатгалын салбарын зах зээлд тэргүүлэгч болж ирсэн нь юунд байна вэ? Үүнийг танай хувьцааг худалдан авах иргэд, хөрөнгө оруулагчид юуны түрүүнд сонирхож байгаа байх?

-Манай үйл ажиллагааны онцлог гэвэл хэрэглэгч даатгуулагчдын эрэлт хэрэгцээ, шаадлагад тулгуурласан судалгааг байнга хийж, хэрэгцээнд нийцүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг тухай бүрт ханган нийлүүлж ирж чадсан олон жилийн тогтвортой үйл ажиллагаанд оршиж байгаа байх. Гол нь уян хатан нөхцөлтэй байх үүднээс бид харилцагч даатгуулагч иргэд, байгууллага бүрт ямар хэрэгцээ шаардлага байна, тэрэнд тохируулж мэдэрч хэрэгцээг хангаж ирсэнд манай онцлог байгаа юм. Үүний хажуугаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хэрэглэгчид даатгуулагчдаа хоцроолгүй таниулж сурталчлан санхүүгийн зөвлөгөөг өгч, нэвтрүүлж ирлээ. Манай бас нэг давуу тал онцлог нь зөвхөн нийслэл хотод бус аймаг орон нутагт хүрч үндэсний хэмжээнд ажиллаж байна.

-Танай даатгалын үйлчилгээний сүүлийн жишээг сонирхвол ямар төрлийн бүтээгдэхүүн-үйлчилгээ нэвтрүүлж байна?

-Эрүүл мэндийн даатгалын төрөлжсөн үйлчилгээг нэвтрүүлж байна. Манай улсад иргэд НДШ, ЭМД-ыг цалингаасаа суутгаж байнга төлж буй боловч амьдрал дээр бодитоор тэр үйлчилгээгээ авч буй хүмүүс ховор, харилцан адилгүй байна. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлаад бид иргэдэд үйлчилгээг жинхэнэ бодитоор сэтгэлд хүрсэн байдлаар хүргэж, маш энгийн болгох үүднээс эрүүл мэндийн сайн үйлчилгээг авах бүтээгдэхүүнийг шинээр гаргаж байна. Манай “Ард даатгал”-ын карттай хэн бүхэн дэлхийн хаана ч гэсэн эмнэлгийн үйлчилгээг үнэгүй авах боломжтой. Дотооддоо одоогоор “Интермед”, Сонгдо” эмнэлэгт үйлчлүүлж эхэлсэн. Цаашдаа сайн үйлчилгээтэй эмнэлгүүдтэй хамтарч ажиллах гэж байна. Энгийн үгээр хэлбэл манай даатгуулагч нь эмнэлгээс эмчилгээ, үйлчилгээ авахдаа “Ард” картаа үзүүлээд ямар нэг төлбөр төлөхгүйгээр, амбулаториор болон хэвтэн эмчлүүлсэн ч шууд газар дээр нь үйлчилгээ аваад явах боломжтой юм. Даатгуулахдаа сонголтоо хийж 1.5 сая ам.доллар хүртэл хамгаалалт авах боломжтой. Түүнээс бага хэмжээгээр авахад хураамж нь өөр өөр тарифтай байгаа.

-Танай даатгалаас харахад одоогийн бидний цалингаасаа төлөөд байгаа улсын даатгалын тогтолцоонд заавал хамрахгүй байж болох уу?

-Шууд тэгж хэлж болохгүй. Давхар даатгуулаад явж болно. Энэ бол сонголт. Гол нь бид таны тухайн даатгалаас авч чадахгүй байгаа тэр үйлчилгээг бодитоор үзүүлж хэрэгцээг тань хангаж өгч буйд оршиж байгаа юм. Даатгал талаасаа эрүүл мэндээ даатгана гэдэг эд хөрөнгө, хариуцлагын даатгалаас илүү чухал анхаарах зүйл юм. Үнэндээ манай иргэд эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авч чадахгүй байгаа одоогийн нөхцөлд энэ талын бүрэн үйлчилгээг даатгалаар дамжуулан үзүүлэх гэж байгаа нь бидний гол зорилт юм. Үүнээс гадна манайхан БНСУ, БНХАУ, Япон зэрэг гадаадын улс орнуудад эрүүл мэндийн үйлчилгээ авах гэнэтийн яаралтай хэрэгцээ гарч, санхүүгийн хувьд хүндрэлтэй асуудлууд тулгардаг.  Энэ үед  санхүүгийн хувьд доголдохоос урьдчилан сэргийлэн даатгуулж, манай даатгалд хамарсан тохиолдолд дээрх эрсдлүүдээс хамгаалагдан бүх зардлаа даатгаад явах боломжийг бид бүрдүүлж өгч байгаа.

-Танай хувьцааг иргэд хаанаас худалдан авч болох вэ?

-Манайхаас гаргасан хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 9 дүгээр сарын 17-ноос эхэлж мөн энэ сарын 26-ны хооронд нийтдээ 10 хоног үргэлжилж байгаа. Энд бид хөрөнгий зах зээлийг сонирхож буй нийт иргэд, хөрөнгө оруулагчдад боломж олгон “Боломжоос бүү хоцор” гэсэн уриатай ажиллаж байна. Манай хувьцааг худалдан авахын тулд аль нэг брокер диллерийн буюу ҮЦК дээр очиж үнэт цаасны дансаа нээлгээд арилцаанд оролцох боломжтой.  Гэхдээ манай “Ард секюретиз” ҮЦК ХХК нь “Ард Даатгал”-ын IPO-д зориулаад арилцааны шимтгэлийг 0.68 хувь болгон бууруулсан байгаа.

Энэ нь хөрөнгө оруулагч болон хувьцаа худалдан авагч нарт таатай нөхцлийг бүрдүүлж өгч байгаа. Хандах газрууд гэвэл СТӨ-ний хойно орших “Ард санхүүгийн нэгдэл”-ийн манай төв оффис болон Д.Сүхбаатарын талбайн зүүн талд орших “Центрел Таур”-т, мөн “Шангри Ла” худалдааны төвийн нэгдүгээр давхарт манай салбарууд ажиллаж байгаа. Мөн bolomj.ard.mn хаягаар орж онлайнаар гэрээсээ ч арилжаанд оролцох боломжтой болсон.

Б.Болд

 

Холбоотой мэдээ