Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан саатуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-25 10:59:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг АТГ-аас урд шөнө саатуулсан мэдээлэл цацагдаад байна.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг баталгаанд гаргаж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан гэх хэрэгт АТГ хэрэг бүртгэл хийж мөрдөн байцаалт эхлүүлсэн юм. Улмаар тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарыг яллагдагчаар татаад байв. Энэ талаар АТГ-аас “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг авах хүний тоо нэмэгдэх боломжтой. Цаг тухай бүрт нь эргэн мэдээлнэ гэж мэдэгдэж байсан юм. Саатуулагдаад буй “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригын хувьд Өмнөд Африкийн Стандарт банкинд зээлийн баталгаа гаргаж өгсөн хэрэгт өөрийгөө холбогдолгүй,  гарын үсэг зураагүй. Миний гарын үсгийг дуурайлган зурсан гэж мэдэгдсэн.Тэрээр 2007-2013 оны хооронд “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан юм.

 

Холбоотой мэдээ